
Тампа хотыг Куба руу нэвтрэн орох нэгэн боомт хотын статустай болгосон нь куба гаралтай америк иргэдийн хувьд албан ёсны худалдаа наймаа хийх боломж олгож байгаа хэрэг хэмээн талархан хүлээж авчээ.
Тампа хотод куба гаралтай 100000 гаруй иргэд оршин суудаг бөгөөд Майами, Нью Жерсийн дараа куба гаралтай иргэдийн тоогоор гуравдугаар байранд ордог хот болохыг 2009 онд явуулсан хүн амын тооллогын дүнд тогтоогдсон байна.
АНУ, Куба улс дипломат харилцаагүй болоод 50 жил өнгөрч байгаа бөгөөд 1962 онд АНУ-ын засаг захиргаа кубын эсрэг эдийн засаг, худалдааны хориг тогтоосон ба 2000 онд америкийн тал эдийн засаг, худалдааны хоригоо арай зөөлрүүлж, төлбөрөө урьдчилан авсан тохиолдолд зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн Кубад нийлүүлэхийг зөвшөөрчээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг