
“Челси” тоглолтын 14 дэх минутад зуны солилцоо, наймааны цонхоор ирэн, багтаа хамгийн сайн тоглолтыг үзүүлж буй Матагийн дамжуулалтаар Лампардын гоолдон тэргүүлж эхэлсэн. Харин “Их буучид”-ын ахлагч ван Перси энэ тоглолтын гоол баатар нь болж, гурван гоолоор “хэтрик” хийх байжээ. Тэрээр эхлээд 36 гоолдон, “Челси”-гийн тэргүүллийг зогсоосон бол 85, 90 дэх минутад оруулсан гоолуудаараа тоглолтын хувь заяаг шийдсэн гэхэд болно. Мөн ван Перси гоолтой болж, Английн “Премьер лиг”-ийн мэргэн буучдын жагсаалтыг ганцаар тэргүүлж, эхэллээ.
Челси – Арсенал – 3:5
Гоол: Лампард /14/, Терри /45/, Мата /83/ – ван Перси /36, 85, 90/, Андре Сантос /49/, Уолкотт /56/
Челси: Чех, Босингва, Иванович, Терри, Э.Коул, Рамирес (Лукаку 72’), Лампард, Оби Микел (Мейрелеш 76’), Мата, Старриж (Малуда 62’), Торрес.
Арсенал: Шесны, Журу (Женкинсон, 75), Косьельни, Мертезакер, Андре Сантос, Артета, Сонг, Рамзи, Уолкотт (Росицки 79’), ван Перси, Жервиньо (Вермален 88’).
Энэ тоглолтын дараа лигийг тэргүүлэгч Манчестер хотын багууд тоглолтоо хийлээ. Өнгөрсөн тойрогт зургаан гоол хаалгандаа алдан, “гутамшиг” амссан “МанЮ” “Эвертон” багийн талбайд зочлон, 1:0-ийн харьцаатай буулган авч, хэрэгтэй гурван оноогоо авлаа. Гоолыг минутад Эврагийн дамжуулалтаар багтайгаа таван жилийн гэрээ сунгаж байгуулаад буй Хавьер Эрнандес оруулсан юм.
Харин “Сити” долоо хоногийн дундуур “Карлинг кап”-ын тэмцээнд талбайд нь 5:2-ийн харьцаатай “бут” ниргэсэн “Волвес”-ийг энэ удаад талбайдаа хүлээн авч, 3:1-ийн харьцаатай буулган авлаа. Тоглолтын эхний үе гоолгүй өндөрлөсөн юм. Харин хоёрдугаар хагаст талбайн эздээс Эдин Жеко 52, Коларов 67, Адам Жонсон 90 дэх минутад гоолдсон бол 75 дахь минутад Стифен Хант пеналтиас гоол оруулж, нэр төрийг авчирсан юм.
Өчигдрийн тоглолтын дүн:
“Эвертон” 0 – 1 “MанЮ”
“Челси” 3 – 5 “Aрсенал”
“Сити” 3 – 1 “Волвес”
“Норвич” 3 – 3 “Блекбүрн”
“Сандерлэнд” 2 – 2 “Астон Вилла”
“Свонси” 3 – 1 “Болтон”
“Уиган” 0 – 2 “Фулхэм”
"Вест Бромбич" 0 – 2 "Ливерпуль"