Энэтхэгт гүүр нурж, 30 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.30-нд нийтлэгдсэн

Энэтхэгт гүүр нурж, 30 хүн нас барлаа

Энэтхэгт өчигдөр дүүжин гүүр нурснаас болж 30 хүн нас баржээ. Тэдний ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэнэ. Тус улсын зүүн хойд хэсгийн Аруначал Прадеш муж дахь Каменг голоос нүүр нурсны дараа 28 хүнийг аварчээ. Гол руу унасан хүмүүсийг аврах ажилтнууд гаргаж авсан байна. Дүүжин гүүр нурж унах шахсаныг тосгоны оршин суугчид тосгоны удирдлагад анхааруулдаг байсан ч ямар ч арга хэмжээ аваагүйгээс дээрх эмгэнэлтэй хэрэг гарчээ. Дээрх осол нь долоо хоногийн дотор гүүр нурж буй хоёр дахь тохиолдол юм.  Өнгөрсөн долоо хоногт Даржээлин хотод сонгуулийн компанит ажлын үеэр шүүр нурснаас 32 хүн амиа алдаж, 132 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж