Хятадад уурхайн осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.30-нд нийтлэгдсэн

Хятадад уурхайн осол гарчээ

Хятадын өмнөд мужийн нэгэн нүүрсний уурхайд осол гарч, 29 хүн амиа алджээ. Өмнөд Хунань мужийн нүүрсний уурхайн осол  хий дэлбэрснээс болсон гэж төв мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Хотын захиргааны эзэшмлийн нүүрсний уурхайн ослоос амьд үлдсэн зургаан уурхайчин эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Хятадын уул уурхайн салбар хамгийн их эрсдэлтэйд тооцогддог бөгөөд өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд маш олон уурхайчин ослоор амиа алджээ. Тодруулбал, 2010 онд гэхэд л Хятадад уурхайн ослоор  2,433 уурхайчин амиа алдсан байна. Харин он гарснаас хойш уурхайн ослоор амиа алдагсдын тоо 2,631 хүрсэн байна.  Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд бага зэрэг ахиц гарч, хууль бус уурхайнуудыг хаасан гэж  Хятадын албаны хүмүүс мэдэгдсэн ч үйлдвэрчний эвлэлүүд уурхайн ослын тоо албан ёсны статистик тооноос хэд дахин их гэж үзэж байна. Хятадад 2007 онд уурхайн ослоор амиа алдсан уурхайчны тоо 7000-д хүрч байсан удаатай ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж