Сайн “сэлгээ” хожил авчирдаг

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Сайн “сэлгээ” хожил авчирдаг

“Миами Хит” баг тав дараалан хожигдсон нь элдэв мэдээ мэдээлэл, шүүмжлэл дагуулсаар байна. Одоо цаг үеийн хамгийн шилдэг гурван тоглогчийг нэг дор цуглуулсан Хит багийн хожигдлын шалтгаан юу байв?

Эрик Споелстра муу байна уу? Эсвэл Крис Бош хангалтгүй байна уу? Байж болох л юм. Гэхдээ боломж өгвөл тэр юу хийж чаддагийг бид хангалттай харсан. Энэ улиралд ч олон удаа харсан. Эсвэл Уэйд Лэброн нар бөмбөгөө булаацалдаад байна уу?

Гэвч эдгээр асуултууд аль нь ч зөв хариултаа авч чадахгүй байна. Эхний асуултын тухайд, Эрик Споелстраг шүүмжлэх нь эхлээд хамгийн зөв шийдэл байсан бол “Миами Хит”-ийн дараалсан хожлуудын араас дээрх яриа ул мөргүй алга болж, бүр магтах өнгө аяс ажиглагдсан. Гэвч олон хожигдолтой тулгарахад хамгийн тайван байсан хүн нь дасгалжуулагч. “Сан Антонио Сперс” багтай хийсэн тоглолтын нэгдүгээр үеийг ямар ч баг үзсэнийхээ дараа, тэр багийн нь дасгалжуулагч байж суух газраа олж ядатлаа уурлах байсан биз.

Харин Споелстра эсрэгээрээ байж, бүх зүйлийг анхааралтай ажиглаж, тоглогчдоо ч өөр шигээ тайван байлгаж чадсан. Эцсийн үр дүн амжилттай гараагүй ч дунд үеийн үр дүн бол маш сайн. Өөр түүн шиг тийм олон удаа холын зайнаас хүнд цохилтыг авч байгаа хэдэн дасгалжуулагч тийм тайван байх бол…
Хоёр дахь асуултын тухайд, Бош муу байсан ч сайн байсан ч “Миами” хожихдоо хүрвэл хожиж л байдаг. Хожигдохдоо хүрвэл Бош хэтэрхий сайн байсан ч хожигдож л байдаг. Тэгэхээр тэр асуудлын эзэн биш.
Хоёр лидер нь бөмбөгөө булаацалдаад байгаа гэж үү. Нэг ёсондоо тэд хэн нь багийн лидер гэдгээ чимээгүйхнээр үзээд байгаа гэж үү. Гэтэл тоглолт бүр дээр тэд бараг ижил тоотой шидсэн байх юм. Улирлын эхэнд Уэйд харьцангүй сул байсныг эс тооцвол энэ улиралд шидэлт гүйцэтгэж байгаа тоогоороо бараг ижилхэн. Уэйд 18 шидэлт, Лэброн 18 шидэлтийг тоглолт бүрт гүйцэтгэжээ. Тоглох минутаараа хоёр удаагийн MVP арай л илүү. Гэхдээ нэг их биш. Тэгэхээр энэ асуулт бас л төвөггүйхэн няцаалтыг авч байна.

Харин одоо юу нь болохгүй байна вэ? Тэгвэл сэлгээ нь үү?

Яг зөв. Одоо л бүх асуултууд хариултаа олж байна. Зөвхөн энэ багийн сэлгээ маш муу байгаа учраас л тэд хожил авахгүй байгаа юм. Зөвхөн дөрөв дараалсан хожигдол дээр нь ярихад сэлгээнээс нийтдээ 40 оноог авчиржээ.(Сан Антони Спөрстэй хийсэн тоглолт эрт шийдэгдэж, сэлгээ дунджаасаа илүү минут тоглосон учир оруулаагүй болно) Нэг тоглолтонд дунджаар 10 оноог Миами Хит багийн сэлгээний тоглогчид арай хийн дасгалжуулагчдаа авчирж өгч байна. Эдгээр 40 онооны дийлэнх хувь нь холын зайн шидэлтээр авсан оноонууд.
Гэтэл Орландо, Чигаго, Портланд, Нью Йорк хотын багууд сэлгээний тоглогчдоосоо доод тал нь 15 бүр цаашлаад 40 оноог хүртэл авч байна. Ер нь бол дунджаар 25 оноог гээд хэлчихэд буруудахгүй. Энэ хэдэн тоон дээр л жоохон нэмэх хасах тэмдэг ашиглая.

Их гурвал нийлээд дунджаар 70 оноог авч байна. Сэлгээнээс +10 оноо.  Нийлээд 80 оноо. Гэтэл 80 оноотой хэдэн тоглолтыг хийгээд хэдэд нь хожил авдаг лиг билээ? Дор хаяж 90,100 оноог авч байж. Хожил авч болох ч лигээ тэргүүлж байгаа багуудаас лав биш. Бостон Орландо Лэйкэрс нар 80 аас доош оноог жилдээ нэг удаа авбал их үү гэхээс багадахгүй.
Тэгэхээр Миами Хит багийн сэлгээнээс дахиад +10 оноог нэмж авчрах хэмжээний тоглогч ирвэл тэд харин аваргын хэмжээнд яригдахад бэлэн. 70+10+10=90 хожил аваад байхад хангалттай тоо. Гэхдээ үүн дээрээсээ нэмээд хамгаалалтаа сайн хийх хэрэгтэй. Хамгаалалт бидний анхаарлын төвд биш. Энэ багийн авч байгаа оноо хамгийн чухал байгаа учраас энэ удаад орхиё.Сэлгээнээс гарч ирж байгаа Жэймс Жоүнс, Эдди Хаус, Майк Миллэр, Майк Бибби бүгд эхний удаад холын зайнаас зайлшгүй шидэж үзнэ. Амжилттай болвол 2-3 удаа дээд тал нь. Амжилтгүй болвол Споелстра тэднээс оноо харалтгүй гэдгээ ойлгоно.
Тийм учраас их гурвалыг талбай дээр хамтад нь ердөө 20 хүрэхгүй минут тоглуулна. Зэрэг амраалаа гээд сэлгээнээс багаа удирдаад аваад явчих лидер тоглогч байхгүй. Эхний үед Уэйд Бош нар найман минут, Лэброн харин 12. Хоёрдугаар үед иймэрхүү байдлаар мөн зөрүүлнэ. Тэгэхээр хэдийгээр их гурвал нэг багт нэг өмсгөлтэйгээр тоглож байгаа ч нэг зэрэг талбай дээр удаан тоглохгүй байна гэсэн үг.

Их гурвал нэг нэгээрээ талбай дээр байхаас илүүтэйгээр, гурвуулаа зэрэг байх нь илүү эерэг үр дүнтэй гарна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр тэдэнд хамтдаа тоглох боломжийг олгоод, сэлгээний сандалд амарч байх хооронд нь онооны давамгай байдлыг нь алдчихгүйхэн шиг сайн тоглох сэлгээ л байх юм бол төгсгөлийн үед хамтдаа эрч хүчтэйгээр гарч ирээд ёстой л бидний хүсч хүлээж байсан тэр тоглолтыг гаргаж өрсөлдөгч багаа өчиггүйгээр сөхрүүлэн авах нь тодорхой буйзаа.

Багийн ерөнхийлөгч Пат Райли ч үүнийг бүхнээс илүү сайн мэдэж байгаа. Улиралд эхлээд тэр хамгаалалт сайтай төвийн тоглогчид санаа зовьж байсан бол одоо оноо авчирдаг сэлгээний тоглогч хайж байгаа нь Майк Биббиг авснаас нь харахад тодорхой. Гэвч одоог хүртэл тэр эрсэн зүйлээ, нэг ёсондоо “Сайн Сэлгээ”-ээ олоогүй байна гэдгээ тав дараалсан хожлоо ухаарч суугаа нь лавтай.

                                            Score Studio

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж