М.Ходорковский Цагаан ордны дэмжлэгийг авахыг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.29-нд нийтлэгдсэн

М.Ходорковский Цагаан ордны дэмжлэгийг авахыг зорьж байна

Шоронд хоригдож байгаа тэрбумтан Михаил Ходорковскийг суллах асуудлаар Оросын олон улсын ардчиллын комиссын 10 төлөөлөгч Цагаан ордонд ханджээ. Комиссын төлөөлөгч Наталия Пелевина “Түүнийг найман жилийн өмнө баривчилж байсан. Бид М.Ходорковскийд эрх чөлөө олгохыг шаардаж байна” гэжээ. Түүний ярьснаар тэрбумтныг суллахад Оросын хууль эрх зүйн систем саад болж байгаа аж.

М.Ходорковский өнгөрсөн онд шүүхээс 2016 он хүртэл хоригдох ял сонссон юм. Түүнийг улсын хөрөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан, авлига өгсөн хэргээр буруутгажээ. Тэрбээр одоо зүүн Сибирийн Чита мужийн онц хүнд дэглэмтэй шоронд ял эдэлж байгаа гэнэ.

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж