Евро бүсийн хэлэлцээр Азийн индексүүдийг өсгөв

Хуучирсан мэдээ: 2011.10.29-нд нийтлэгдсэн

Евро бүсийн хэлэлцээр Азийн индексүүдийг өсгөв

Азийн хэд хэдэн улсын хөрөнгийн бирж дээр баасан гарагийн өглөө өсөлт ажиглагдлаа. Өчигдөр Евро бүсийн орнууд хямралыг хэрхэн даван туулах тал дээр зөвшилцөлд хүрсний дараа ийнхүү Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өсч байна. Тухайлбал, Японы Никкей 225 индекс 1.5, Өмнөд Солонгосын Коспи 1.7, Хонконгийн Хан Сенг индекс 1.9 хувиар өслөө. Евро бүсийн орнууд хэлэлцээрт хүсний дараа Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааны хаалтаар Dow Jones 2.86 хувиар өссөн бол Германы Dax зургаан хувиар өссөн бөгөөд үүний дараа Азийн хөрөнгийн захуудад нөлөөллөө үзүүлж эхэлж буй аж. Европын орнуудын өрийн хямрал эдийн засгийн өсөлтийг удаашруулаад байсан. Нөгөөтэйгүүр Европын зарим орнуудын эдийн засаг Азийн экспортоос тодорхой хэмжээнд хамаардаг тал бий. Тиймээс Европын орнууд эдийн засгийн хямралыг давах тал дээр хэлцэлд хүрсний дараа ийнхүү хөрөнгийн захуудад өсөлт ажиглагдаж эхлэв. “Зах зээл цаашид урт хугацаандаа өсөлттэй байна гэж найдаж байна. Юутай ч Европын хэлэлцээр маш сайн эхлэлийг тавьж чадлаа” гэж БНСУ-ын Woori Investment & Securities хөрөнгө оруулалтын банкны шинжээч Lawrence Kim хэлжээ.

Л.Дэлгэр

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж