
Ховд аймгийн Буянт суманд удахгүй 395 га газрын услалтын систем ашиглалтад орно. Цаашид үргэлжлэн баригдах 2400 га газрын услалтын системийн ажил эхлэх аж. Энэхүү услалтын систем ашиглалтад орсноор усны алдагдалыг багасгаж, Хар ус нуур усаар тэжээгдэж, тариаланчид ашигтай тариалалт хийжээ. Гэвч услалтын системийг бүрэн чадлаараа үр дүнтэй ашиглах, усны шударга хувиарлалт бий болгоход, тариалангийн бүсэд замбараагүй тариалсан газруудыг цэгцлэх, газар дахин зохион байгуулах нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2400 га газрын услалтын систем нь Буянт гол, Хар ус нуурт цутгах усны экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэхээс ус хэмнэх дэвшилтэт технологи нэвтэрч, усны нэгдсэн зохицуулалт бүрдэх байгаа аж.