Израйль, Палестин хэлэлцээ хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Израйль, Палестин хэлэлцээ хийхээр болжээ

Израйль, Палестин газар нутгийн маргаан болон аюулгүй байдлын асуудлаар гурван сарын дотор хэлэлцээ хийхээр болсон талаар Европын холбоо мэдэгдсэн байна.  Европын холбоо, НҮБ, АНУ, ОХУ, Их Британи хоёр талын төлөөлөгчтэй ганцаарчлан уулзсаны дараа дээрх шийдвэрт хүрсэн гэж мэдэгдэлд дурьджээ. Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяхугийн тусгай төлөөлөгч лхагва гаригт Палестины төлөөлөгчтэй уулзаж, шууд хэлэлцээ байгуулах арга замын талаар хэлэлцсэн байна. Үүний дараа Палестины төлөөлөгч “Израйль Йерусалим, Газын зурваст еврейн суурин байгуулахаа зогсоож, 1967 оны хилийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Палестин энхийн хэлэлцээ байгуулахад бэлэн” гэж мэдэгдсэн юм.  Өнгөрсөн сард Палестины өөртөө засах улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас Ерөнхий Ассамблейн чуулганд  НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэлт гаргасныг Израйль ухаангүй алхам гэж үзсэн юм.
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж