Европ Хятадаас тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Европ Хятадаас тусламж хүсчээ

Евро бүсийн орны тэргүүд өрийн хямрал нүүрлээд буй Европын холбооны гишүүн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхэд Хятад улсыг нэгдэхийг ятгаж эхэлжээ.

Хятадын эрх баригчидтай уулзаж, ийм хүсэлт тавьсан боловч албан ёсны тайлбар өгөөгүй байгаа гэнэ. Европын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор байгуулах гэж буй нэг их наяд еврогийн санг байгуулахад Хятадаас 70 тэрбум еврогийн тусламж хүсчээ. Францын Ерөнхийлөгч Николя Саркози өрийн хямралтай байсан Грекийг Европын холбоонд элсүүлсэн нь алдаа байсан гэж хэлсэн ч Европын зээлдэгч банкууд тус улсын өрийн 50 хувийг чөлөөлсөн билээ. Саркози 2001 онд Грек Европын холбоонд элсэхдээ эдийн засгийн үзүүлэлтээ худлаа мэдээлсэн  хэмээн буруутгаж байгаа. Харин үүний хариуд Грекийн гадаад хэргийн сайд Европын өрийн хямралд аль нэг орныг ялангуяа Грекийг буруутгах нь утгагүй гэж мэдэгдэл хийсэн юм. Пүрэв гаригт Бруссельд болсон хэлэлцээрийн үер Европын холбооны тэргүүд өрийн хямралыг арилгах гурван талт хэлэлцээр байгуулж, Грекийн өрийн  50 хувийг тэглэсэн билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж