Саудын Арабын угсаа залгамжлагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Саудын Арабын угсаа залгамжлагч тодорлоо

Саудын Араб хунтайж Найиф бин Абдулазиз аль Саудыг Абдулла вангийн угсаа залгамжлагчаар нэрлэсэн байна. Вангийн угсааг  залгамжлах хунтайж Султан бин Абдул Азиз өнгөрсөн долоо нас барсан юм. Угсаа залгамжлах 78 настай хунтайж газрын тосны асар их нөөцтэй тус улсын дотоод хэргийн сайдаар 1975 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд шадар сайдын албыг давхар хашдаг юм байна. Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд гурван удаа мэс засалд орсон ажээ. Хунтайж Найифийг шинэчлэлд төдийлэн дуртай биш гэдэг юм. Найиф бин Абдулазизийг  Абдулла вангийн  залгамжлагчаар нэрлэсэн дээд шүүхийн мэдэгдлийг тус улсын телевизээр дамжуулсан байна. Саудын ван Абдулазиз 1902 онд Саудын вант улсыг байгуулснаас хойш түүний залгамжлагчид  энэ улсыг удирдаж байгаа билээ. Хамгийн анхны ван Саудын Арабыг 1902 -1953 хооронд удирдаж байсан юм. Харин Найифын дараа түүний бага дүү хунтайж Салман угсаа залгамжлах ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж