Ливи дэх цэргийн ажиллагааг зогсооно

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Ливи дэх цэргийн ажиллагааг зогсооно

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ирэх даваа гаригт Ливи дэх олон улсын цэргийн ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Ливийн хурандаа Муаммар Каддафи Засгийн газрыг нь эсэргүүцсэн босогчдын эсрэг цэргийнхнийг турхирахад  энгийн иргэдийг аллага хүчирхийллээс хамгаалах Олон улсын цэргийн ажиллагаа явуулахаар  тулд тус зөвлөл өнгөрсөн  гуравдугаар сард мөн л санал хураалт явуулсан юм. Хурандаа Муаммар Каддафийг нас барсны дараа Ливид сөргөлдөөний гал зогссон. Өнгөрсөн долоо хоногт НАТО болон Олон улсын цэргийн эвсэл хамтарсан мэдэгдэл хийхдээ цэргийн ажиллагаа энэ сарын 31-д дуусгавар болно гэжээ. Ливийн түр Засгийн газар өнгөрсөн ням гаригт тус улс дарангуйллаас чөлөөлөгдсөнийг тунхагласан билээ. НҮБ-ын мандаттай эхэлсэн Ливи дэх олон улсын цэргийн ажиллагаанд ОХУ, Хятад оролцохоос татгалзсан юм. Долоон сар үргэлжилсэн олон улсын хамтарсан цэргийн ажиллагааны үер 26,000 гэнэтийн дайралт хийж, 10,000 удаа пуужингаар харвасан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж