Нурангин дороос 13 настай хүүг аварлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Нурангин дороос 13 настай хүүг аварлаа

Газар хөдлөлтийн гамшигт сүйдсэн Ван мужид ажиллаж буй Туркийн аврах ажилтнууд өнөөдөр 13 настай хүүг нурангин дороос гаргажээ. Эркис хотын нурсан барилга доор 108 цаг байсан хүү эсэн мэнд гарч иржээ. Одоогоор газар хөдлөлтөөр нас барсан хүмүүсийн тоо 523 хүрсэн боловч хэдэн зуун хүн нурангид дарагдсан гэж таамаглаж байгаа юм. Нурангид дарагдаж хүнд гэмтсэн хүүд яаралтай тусламж үзүүлэхээр эмнэлэг рүү авч явсан байна. Аврах ажилтнууд болон сайн дурынхан 185 хүнийг нурангин дороос гаргаад байгаа ажээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Ван мужийн уулархаг районд цаг агаар хүйтэрч, цас бороо холилдон орж байгаа нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэнэ. Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон оршин суугчдад хоол хүнс, дулаан хөнжил болон майхан илгээсэн авч нөхцөл байдал улам хэцүү болж байгаа ажээ. Туркийн Засгийн газар олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон гадаадын улс орнуудаас тусламж хүссэн юм. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст Израйль, Япон туслахаа амласан. Гэсэн хэдий ч тусламж хэрэгтэй хүмүүст очихгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа ажээ. Өчигдөр Ван мужид тусламжийн цувааг дээрэмдсэн хэрэг гарсан талаар Туркийн Улаан хавирган сар нийгэмлэг мэдээлсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж