Говь-Алтай аймагт
энэ жил гурван аж ахуйн нэгж, дөрвөн төсвийн байгууллага, 67 иргэн 204,7
га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, 131 га-д эмийн ургамал тариалж, арвин ургац
авээ. Тус аймагт улиас, бургас, хайлаас, чацаргана
зэрэг төрөл бүрийн 43 мянган
мод ургаж байгаа гэнэ. Хамгийн чухал
нь Говь-Алтай аймгийнхан энэ жил анх удаа 13,8 тн хонин зээргэнэ бэлтгэж, Япон Улсын “Цимура” эмийн үйлдвэрт экспортлохоор болжээ. Тус ажлыг “Эко плант” компани хариуцан
гүйцэтгэж байгаа юм байна.
А.Зул