Грек Европын холбоонд элссэн нь алдаа гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Грек Европын холбоонд элссэн нь алдаа гэв

Францын Ерөнхийлөгч Николя Саркози Грек улс Европын холбоонд элссэн нь алдаа байсан хэмээжээ. 2001 онд Грек Европын холбоонд элсэхэд цаг нь болоогүй байсан юм гэж Саркози өчигдөр нэгэн телевизэд ярилцлагад өгөхдөө ярьсан байна. Харин үүний хариуд Грекийн гадаад хэргийн сайд BBC-д ярилцлага өгөхдөө Евро бүсийн өрийн хямралын голомт Грек биш, тэгээд ч ямар орныг энэ хэрэгт буруутгаж болохгүй гэж мэдэгдсэн юм. Өрийн хямралыг арилгахын тулд Евро бүсийн орны тэргүүд зөвшилцөлд хүрч, Грекийн өрийн 50 хувийг тэглэхээр болсны дараа үнэт цаасны зах зээлд хувьцааны үнэ сэргэх хандлагатай болсон. Саркози телевизийн ярилцлагын үеэр Грек Европын холбоонд элсэхэд бэлэн биш байсан боловч  эдийн засгийн үзүүлэлтийг худлаа гаргасан гэжээ. Гэвч лхагва гаригийн Брусселийн хэлэлцээр Грекийг сүйрлээс аварсан тул улсын засгийн газар хямралыг давж гарна гэдэгт итгэлтэй байна гэжээ. Харин үүний хариуд Грекийн гадаад хэргийн сайд Ставрос Ламбринидис “Грек улс өрийн хямралын шуурганд автаад байгаа. Гэвч энэ бол Грек улс Европын өрийн хямрал болон төсвийн алдагдлын гол буруутан гэсэн үг биш. Португаль, Ирланд, Испани, Итали ч мөн өрийн хямралд орсныг бид харж л байгаа шүү дээ. Тиймээс Европын өрийн хямралд аль нэр орныг буруутгах нь ямар ч ашиггүй”  гэж хэлсэн байна.

Европын санхүүгийн тогвортой байдлыг хангах сан буюу санхүүгийн тусламжийн зээлийн санд нэг их наяд евро буюу 1.4 их наяд ам.доллар төвлөрүүлэхээр болж байгаа ажээ. Нөгөө талаар Европын банкууд бүсийн бусад орны засгийн газрын төсвийн алдагдлаас сэргийлэхийн тулд нөөцийн санг улам арвижуулах шаардлагатай тулгарч байна. Брусселийн гэрээний гол зорилго өрийн хямрал улам газар авч, Евро бүсийн орнуудыг бүхэлд нь хамрахаас сэргийлэх зорилготой юм. Хэдийгээр Евро бүсийн орны тэргүүд зөвшилцөлд хүрсэн ч хийх зүйл маш их байгаа гэдгийг сангийн сайд нар хэлж байв. Грекийн өрийн 50 хувийг тэглэсний дараа АНУ, Европын хөрөнгийн зах зээлд хувьцааны үнэ сэргэж эхэлсэн юм. Доу Жонс индекс өчигдөр 2.86 хувиар,  Лондоны 100 share индекс  2.9 хувиар, Францын  Cac индекс 6 хувиар, Германы Dax хувиар өссөн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж