
Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 тасаг болон 14-р ангийн аврагч, гал сөнөөгчид ажиллаж, дөрвөн цагийн дараа галыг бүрэн унтраажээ. Тус барилгын компанийн хашаанд хураалттай байсан барилгын тулгуур хийдэг модон хавтангуудын 30 хувь нь бүрэн шатсан бөгөөд бага зэрэг цаг алдсан бол бүх модон хавтан шатаж дуусах аюултай байжээ. Одоогоор галын шалтгаан нөхцлийг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй юм.
С.Отгон