Тимошенко хамтын ажиллагааны гол саад нь болов

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Тимошенко хамтын ажиллагааны гол саад нь болов

Энэ пүрэв гаригт Европын парламент Украины талаар хатуухан тогтоол гаргалаа. Уг баримтад Европын депутатууд Юлия Тимо­шенкод ноогдуулсан ялыг шүүх засаглалыг ашиглан өшөө авалт хийсэн хэрэг хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна.    

Энэ баримт бичгээс Украин, Европын эвслийн хувь заяа шийгдэхээр болжээ. Эвслийн байгуулах гэрээгээр визгүй зорчих, эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах  ёстой байв. Тимошенког ялласанд нь Европын улстөрчид Украиныг ихээхэн шүүмжилсэн ерөнхийлөгч Виктор Янукоичийн Европ дахь айлчлалыг хойшлуулсан.

Шинэ баримтаар “дотоодын шинэчлэл ба хуулийг дээдлэх талаа харуулах ёстой” болж байна. Европын парламент нь Тимошенкогийн ялыг “хууль бусаар ял тулган өшөө авсан үйлдэл. Сөрөг хүчний төлөөлөгчдийг хиймэл хэргээр шоронд хорин тэднийг парламентын болон ерөнхийлөгчийн дараагийн сонгуулиас зайлуулж байна” гэж Украины эрх баригчдыг шүүмжилжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж