Берлускони огцрохоо мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Берлускони огцрохоо мэдэгдэв

Сильвио Берлускони жилийн эцэс гэхэд албан тушаалаасаа огцрохоор болж байна. Хэрэв түүний ойрын холбоотон “Хойд лигийн” автономийн лидер Умберто Босси улсын зардлыг багасгах Засгийн газрын төлөвлөгөөг дэмжвэл Берлускони огцроход бэлэн байна. Тэрээр 2013 оны сонгуулиас татгалзсанаа өмнө нь мэдэгдсэн байв. Шинэ жилээс өмнө эсвэл дөнгөж өнгөрөөд тэр ерөнхий сайдаас огцорбол Италийн ээлжит бус парламентын сонгуул 2012 оны гуравдугаар сард болно гэж La Stampa ба La Repubblica сонинууд бичжээ.

Берлусконийн огцрох нь Засгийн газрын тэргүүн ба “Хойд Лигийн” намын дарга Умберто Босси, хоёрын хооронд энэ мягмар гаригт байгуулсан нууц гэрээний дагуу хийгдэх гэнэ. Тэр хоёр мягмар гаригийн шөнө нууц гэрээний тохиолцоондоо хүрсэн байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж