Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Орос нь Зөвлөлт Холбоот улстай хэтэрхий адилхан болон хувирч байгаа учраас “ачааалал бууруулах” бодлого явуулахаа зогсоохыг  Барак Обамагаас Америкийн улстөрчид шаардаж байна. Үүнтэй зэрэгцэн Америкийн “Магнитскийн жагсаал­тын” хариуд Оросын ГХЯ-наас визийн хориг тавьсан хүмүүсийн жаг­саалт гаргасныг Төрийн департамент нь албан ёсоор шүүмжлэв.

Хоёр жилийн  өмнө Барак Оба­магийн засаг захиргаанаас нэвт­рүүлсэн Орос-Америкийн харил­цаанд “ачаалал бууруулах” гэсэн бод­лого нөлөө бүхий дайсантай болж байна. АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бейнер Путины Оросыг хатуу­хан шүүмжилж энэ орны хувьд америкийн бодлогыг эргэн харахыг шаардлаа гэж Fox News телевиз дамжуулжээ.

“Орос нөгөө нэг хуучин зэвсэг, нөгөө л хуучин сэтгэмж, засаглал, нөлөөгөө Зөвлөлтийн уур амьсгалаар сэргээхээр оролдож буйг бид харж байна” хэмээн Hermitage Foundation гэх консерватив институтад үг хэлэхдээ Бейнер мэдэгдэв.  Түүний хэлснээр 2012 оны гуравдугаар сараас Оросыг дахин тэргүүлэх Владимир Путин “ЗХУ-ыг эрчимтэй санагалзаж байгаагаар алдартай” ажээ.

Орос нь ардчилсан орон биш гэдэг үүднээс АНУ үйл ажиллагаа явуулах ёстой гэж улстөрч үзэж байна. “Орос дотор өдөр бүр хуваарьт хяналт бий болж байна. Аж үйлдвэрийн гол салбарууд нь нийгэмчлэгдсэн, бие даасан хэвлэл нь дарагдсан, сөрөг хүчнийхнийг зодож нүдэн шоронд суулгаж байна. Орос байгалийн баялгийг улс төрийн зэвсэг болгон ашигладаг бөгөөд тогтворгүй, аюултай дэглэмүүдтэй орооцолдон тоглож байна” хэмээн Бейнер үзэж байгаа аж.
“Ирантай хамтран ажиллаж бай­гааг нь багасгах нэн ялангуяа цөмийн хөтөлбөр, пуужингийн технологийн талаар нь нь бид Кремльд шахалт үзүүлэн ихийг хийх ёстой”  гэж тэрээр уриалав. “Орос өөрийн бодлогын “ачаал­лыг бууруулахыг АНУ шаардах ёс­той. Хэрэгтэй бол шүдээ ч харуу­лах хэрэгтэй, үүнд нь туслахад Тө­лөө­лөгчдийн танхим бэлэн бай­­на” хэмээн Бейнер мэдэгджээ. Спикерийн үзэж байгаагаар тухайл­бал, Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сэргээнэ гэдгээ болих ёстой гэнэ.

Түүний авсан мэдээнд Обама­гийн засаг захиргаа нь Тбилисийг дайнаас хойш тогтсон хил хязгаарыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн “түгшүүртэй дохио” ирж байсан гэнэ. “Засаг захиргаа нь энэ мухардлаас Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэж байж гарах хэрэгтэй аж. Тэр цагт л Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх асуудалд дэвшил гаргана” гэж спикер санал тавив. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн гэсэн статусыг Орос авсан нөхцөлд хоёр орны худалдаанд илүү таатай дэглэм үйлчлэх ёстой болно. Гэтэл үүнд нь 1974 онд хүчин төгөлдөр болсон  Жексон-Вэникийн засвар гэх хууль саад болж байгаа юм.

Орос-Америкийн ойртолтын эсрэг байгаа Жон Кайл, Жон Мак­кейн нарын толгойлсон хоёр ор­ны стратегийн довтолгооны зэв­сэг­лэлийг хязгаарлах гэрээг бат­луулахад саад тавьдаг Сенатын бүлэглэлийнхний хүчтэй дуу хоолойд  Бейнер ийнхүү хүч нэмэрлэв. Есдүгээр сарын сүүлчээр Путин ерөнхийлөгчийн суудалд эргэн ирэх санаагаа хэлснээс хойш Оросын эсрэг шүүмжлэл хүчтэй өрнөх болов. Шинжээчдийн олон институтууд Путиныг эргэн ирснээр “ачаалал бууруулах” ололтуудыг эргэн харахад хүргэнэ гэж үзэж байгаа юм. Өдөөгийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниар Оросын сэдэв нэг их хөндөгдөхгүй байгаа ч эдгээр гарч буй шүүмжлэл нь Америкийн улстөрчид дахин хоёр орны харилцаанд хурцатмал байдал гаргахын төлөө байгааг харуулж байна. Тухайлбал аравдугаар сарын эхээр Бүгд найрамдахчуудын ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчдийн нэг Митт Ромни  хоёр орны харилцааг илүү ойр болгох талаар мартах хэрэгтэй гэсэн байв. “Зүүн Европт Пуужингийн довтолгооны систем байрлуулахаас татгалзсан тэр цагтаа бид эргэн очих ёстой. Би бол тийм зүйл хийхгүй байсан” хэмээн тэрээр мэдэгджээ.

Төрийн департмент нь Бейнерийн мэдэгдэлд эрч муутайхан хандаж, Вашингтон ба Москвагийн хооронд хамтын ажиллагаа нь идэвхтэй явагддаг салбарууд бий хэмээн дуугарав. Харин нутаг орондоо оруулах хүсэлгүй америкийн албан тушаалтнуудын визийн асуудлын жагсаалтыг оросууд гаргасныг Төрийн департамент нь шүүмжлэв.

Төрийн департаментын албан ёс­ны төлөөлөгч Виктория Нуланд Орос, АНУ-ын хооронд “ Ираны хо­риг арга хэмжээний талаар түү­ний чангалах хамтарсан дэвшил бай­сан энэ асуудал одоо ч чухал” гэжээ. Цагаан ордны Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Томми Витор энэ талаар Америкийн хүлээж байсны дагуу хэд хэдэн алхмыг Орос хийсэн гэв. Тэр нь “Афганистан дахь манай цэргийнхний хангамж нийлүүлэлтийн асуудал, Ираны дэглэмийн эсрэг хориг арга хэмжээг дэмжсэн, цөмийн материалыг тер­рористуудаас хамгаалах мөн стра­тегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гайхамшигтай шинэ гэрээ” юм хэмээн тэрээр онцолжээ. Үүний зэрэгцээ Европын аюулгүй байдлыг хамгаалах өөрсдийн ардчилсан зарчимдаа АНУ тууштай байгааг мэдэгдэв.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын өнгөрсөн бямба гаригт зарласан хүний эрхийг зөрчсөн гэх америк албан тушаалтнуудад визийн хориг тавьсныг Төрийн департамент гайхан хүлээн авсан байна ”Бид АНУ-ын албан ёсны хүмүүст визийн хориг тавих ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байна” хэмээн тэрээр хэлснийг  AFP иш татсан байлаа. Төрийн департамент нь “Магнитскийн жагсаалт” гэсэн хүний эрхийг зөрчигчдийн эсрэг эвсан хориг арга хэмжээгээ тэр болгон үндэслэл муутайг хүлээн зөвшөөрсөн ч тэр нь байгаа юм. “Манай визийн хориг нь ойлгомжтой байгаа. АНУ-ын Цагаачлал ба иргэншлэлийн хуулийн дагуу хүний эрхийг зөрчигч хүмүүст бид виз олгохоос татгалзах ёстой” хэмээн Нуланд мэдэгджээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж