
Холливудын “хатуу самар” жүжигчин Брюс Уиллис 56 настайдаа дахин аав болох гэж байна. “Хатуу самар”, “Гудзоны харцага” киноны од Брюс Уиллисийн залуу эхнэр Эмма хөл хүнд болсон бөгөөд ирэх жил амаржих гэнэ. Холливудын жүжигчин Брюс Уиллис, жүжигчин Дэми Мураас салнаас хойш есөн жилийн дараа буюу 2009 онд залуу эхнэртэйгээ гэрлэсэн аж. Брюс, Деми Мур нар гурван охинтой бөгөөд бага нь энэ жил 17 хүрч байгаа юм байна. Брюс охидынхоо ээж Демигээс салсан ч найзууд хэвээр үлдсэн юм. Харин өөрөөсөө 15 насаар дүү жүжигчин Эштон Катчертай гэрлэсэн Деми Мур араар нь тавьсан нөхрөөсөө салах гэж буй тухай цуу яриа дэгдээд байгаа билээ.
Н.Энх