Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Ука танго бүжив

“Киви” хамтлагийн Ука “Mongolian Music Video Awards-2011” наадмын тайзнаа үзэгчдэд гэнэтийн бэлэг барьлаа. Тэрбээр өөрийн бие даасан цомогт багтсан “Танго” хэмээх дуун дээр танго бүжиглэж, чадварлаг бүжигчин гэдгээ харуулав. Хар даашинзаар гангарсан Ука энэ үдэш “Шилдэг зураглаач” номинацид “Би нислээ” дуугаараа шагналын эзэн болсон юм. Түүний “Би нислээ” дууны клипийг “Лемон” продакшны уран бүтээлчид хийсэн байна.

Сонирхуулахад энэ үдэш Укаг дэмжихээр “Киви” хамтлаг болон продюсер Б.Ангирмаа, ээж Т.Заманд нар ирсэн байв.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж