Ч.Сангарагчаа АТГ-т очжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа АТГ-т очжээ

Ч.Сангарагчаа дарга өнөөдөр өглөө Авлигатай тэмцэх газарт очжээ. Очихдоо тэрбээр явган таваргаж хүрсэн юм байна. Унаа уншгүй явганаар хүрсэндээ бухимдсан уу, ямар ч байсан ажлынхныгаа “Унаагаар ханга” гэдэг лүндэнг буулгасан сурагтай. Шат шатны шүүхээс Авлигатай тэмцэх газрын удирдлагуудын гэм бурууг тогтоож, яллах дүгнэлт үйлдсэн учраас хуульд заасны дагуу унаж байсан унааг нь хураасан аж. Гэтэл одоо унаагаар ханга гэдэг үүргийг ажлынхандаа өгч сандаргажээ. Унаагаар хангах хүсэлтийг дан ганц Ч.Сангарагчаа дарга тавьсангүй, дэд дарга Д.Сундуйсүрэн ч мөн тавьсан гэх мэдээлэл байна. Ямар ч байсан Улсын Дээд Шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу эдгээр эрхмүүд оногдуулсан ялаа биечлэн эдлэх шаардлагагүй болж суллагдсан нь хангалттай эрх чөлөө биш бололтой, авто машин шаардаж байхыг бодоход.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж