Nokia смартфоноо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Nokia смартфоноо танилцуулав

Гар утас үйлдвэрлэгч томоохон компаниуд смартфоны зах зээлд ширүүн өрсөлдөж байгаа. Энэхүү цусгүй дайнд Nokia компани хүч үзэхээр шийдэж, анхныхаа смартфон утсыг танилцууллаа. Windows-ын үйлдлийн системтэй Nokia Lumia 710 нэртэй уг смартфон нь 1.4 GHz процессортой. WiFi, Micro USB, Bluetooth 2.1 болон 5 megapixel камертай.

Энэхүү смартфоныг хамгийн эхэнд Хонконг, Энэтхэг, Орос, Сингапур болон Тайван улсын зах зээлд гаргах ба дараа нь АНУ-д худалдахаар төлөвлөөд буй аж. Ирэх оноос худалдаанд гарах уг смартфоны үнэ 376 ам.доллар байх аж.

Гэрэл зургуудыг ЭНД дарж үзнэ үү.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж