Албан тушаалтнуудыг гольф тоглохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Албан тушаалтнуудыг гольф тоглохыг хориглов

Вьетнамын Зам, тээврийн сайд яамны албан тушаалтнуудыг гольф тоглохыг хоригложээ.  Тус улсад өдрийн цагаар автозамын түгжрэл дээд цэгтээ хүрч, зам тээврийн осол хамгийн их гардаг орнуудыг Азийн хэмжээнд тэргүүлж байна. Түүнээс гадна дэАлбан тушаалтнуудыг гольф тоглохыг хориглов д бүтцийн асуудал хямарч эхэлсэн эдийн засагт нь нэрмээс болж буй ажээ.  Тиймээс Вьетнамын Зам, тээврийн шинэ сайд  Динх Ла Тханг яамны өндөр албан тушаалтнууд эдийн засгийн хямралтай хэцүү үед гольф тоглоход хамаг цагаа зарцуулж, ажилдаа анхаарахгүй байгааг шүүмжилж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хятад, Вьетнамд  гольф 1980-аад оноос дэлгэрч, улс төрчид, бизнесменүүдийн дуртай спорт болсон юм байна. Вьетнам даяар гольфийн олон сургалт бий болжээ. Хөрөнгө оруулагчид болон гольф тоглогчид үүнээс ашиг олж байгаа ч хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс хумигдах болсон байна. Зам, тээврийн шинэ сайд  Динх Ла Тханг вэб сайтдаа "Эдийн засгийн хямралтай хэцүү цаг үед төрийн албан тушаалтнууд гольф тоглохоос илүү ажилдаа анхаарал хандуулах нь зүйтэй. Албан тушаалтнууд албаны машин унаж, цаг мөнгө үрэх  ёсгүй”  хэмээн бичжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж