NBA: Талууд дахин уулзалдав

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

NBA: Талууд дахин уулзалдав

NBA-ын багийн эзэд болон тоглогчдын холбооны удидлагууд ажил хаялтыг эцэслэн шийдвэрлэхээр лхагва гаригт дахин уулзалдав. Энэ удаад уулзалт 12 цаг үргэлжилжээ. Долоо хоногийн өмнө гурван өдөр дараалан урт удаан хэлэлцээ хийсэн ч тохиролцоонд хүрч чадаагүйгээс хойш анх удаа талууд уулзсан нь энэ.  Гэхдээ хоёр талаас цөөн тооны хүмүүс оролцжээ.
Өнгөрсөн долоо хоногийн уулзалт багийн эзэд тоглолтоос олох ашгийг 50-50 гэсэн харьцаатай хувааж авахыг зөвшөөр гэж тулгасан нь уулзалтыг үр дүнгүй болгоход нөлөөлсөн юм. Одоогоор арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн тоглолтууд цуцлагдаад байгаа. Лигийн коммиссар Зул сарын баярын үеийг дуустал тоглолт цуцлах аюул ойртоод буйг сануулсан.
Өнгөрсөн долоо хоногт ханиад хүрсний улмаас уулзалтад орж чадаагүй Дэвид Стерн энэ удаад сөргөлдөгч талуудтай нэгдсэн байна. Тэрбээр лигийн дэд тэргүүн Адам Силвэр, “Сан Антонио Сперс”-ийн эзэн Петер Холт, “Миннесота”-гийн эзэн Глэн Тэйлор, “Нью-Йорк”-ийн эзэн Жэймс Долан болон лигийн хоёр хуульчтай нэгдэн оролцжээ. Харин тоглогчдын холбоог дэд тэргүүн Билли Хантэр, “ЛА Лейкерс”-ийн тоглогч, Тоглогчдын холбооны ерөнхийлөгч Дерек Фишер, дэд ерөнхийлөгч, “Визардс”-ын Маурис Эванс, хуульч Рон Клэмпнер, эдийн засагч Кэвин Мерфи нар төлөөлөн оржээ.
Тоглогчдын холбоо сагсан бөмбөгтэй холбоотой орлогын 52.5 хувийг авахыг зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь тэд өнгөрсөн улирлынхтай харьцуулахад жилд 100 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн үг. Өмнөх хөдөлмөрийн гэрээгээр тоглогчид тоглолтоос олох ашигийн 57 хувийг авдаг байсан юм. Үүнээс гадна талууд гэрээний хугацаа, тоглогчдын гэрээний хугацаа түүнийг даган өсөх цалингийн хэмжээ зэрэг асуудлууд дээр зөрчилдөж байгаа.

Лигийн дэд тэргүүн Силвэр сөргөлдөгч талууд одоо тохиролцоонд хүрвэл лигт 82 тоглолт хийх боломжтой байгааг хэлсэн байна.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж