
Тэдгээр төлөөлөгчдийн нэг нь дуучин Д.Болд.
Түүний “Монгол поп” урсгалыг гаргаж эхэлснээс хойш хамтлаг дуучид үндэсний урлагаар түлхүү уран бүтээлээ хийх болж, өнгө аяс нь хүртэл үндэсний урлагийн хэмнэл “үнэртэж” буй нь “Монгол поп” урсгал цаашид улам бүр тэлэхийн илрэл биз.
Тэгвэл дуучин Д.Болд “Монгол поп” цомгийн “Дөрвөн улирал” дуугаа клипжүүлж тун удахгүй олны хүртээл болгох гэнэ. Клипийг “Feelings” студи хийж байгаа бөгөөд байгаль дэлхийн тогтоцыг уран сайхны сэтгэмжээр хийсвэр маягаар гаргахыг зорьж буй ажээ.
М.Урин