“ХААН банкийг дээрэмдвэл илүү хүнд ял оноодог юм байна”

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

“ХААН банкийг дээрэмдвэл илүү хүнд ял оноодог юм байна”

ХААН  банкийг 10 удаагийн үйлдлээр дээрэмдэж 102 сая төгрөгийн хохирол учруулсан Д.Отгонжаргал, Б.Бат­тулга, Б.Цагаантулга, З.Эр­дэнэ­бат на­рын зургаан хүнд холбогдох хэргийг шүүх хурал Дээд шүүхэд болсон. Энэ хэргийг өмгөөлж буй өмгөөлөгч Л.Бар­сүрэн “Энгийн дээрмийн хэ­рэг цөөн жилийн ялтай бай­­даг. Гэтэл  ХААН банкийг дээ­рэмдсэн болохоор ялын хэмжээ нэмэгддэг юм байна. Манай үйлчлүүлэгчид гурван жилийн ялыг анхан шатны шүү­хээс өгч байсан. Гэтэл нийс­лэлийн шүүх тэдний ялыг хүндрүүлж 10-12 жил  болгосонд харамсалтай байна” гэв.  Д.От­гон­жаргал, Б.Баттулга, Б.Бат-Эрдэнэ, Б.Хосбаяр, Б.Ца­гаантулга, З.Эрдэнэбат нар нь 2008 оны хоёрдугаар са­рын 25-26-нд шилжих шөнө бvлэглэж Архангай аймгийн Өгийнуур сумын ХААН банкны тооцооны төвд хууль бусаар нэвтэрч 23 сая төгрөг, сейфэнд байсан иргэн Н-ийн цагаан алтан бөгж, мөнгөн бугуйвч, иргэн Э-гийн шүрэн толгойтой хув хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж авчээ. Үүний дараа Д.Отгонжаргал, Б.Баттулга, З.Хосбаяр нар Төв аймгийн Эрдэнэ сумын төвд байрлах ХААН банкны хаалгыг эвдэж, сейфэнд нь түлхүүр тааруулж 20 сая төгрөг, 84 мянган төгрөгийн Мобикомын цэнэглэгч карт зэрэг эд зүйлс хулгайлсан байна. Дараа нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ХААН банкны хаалгыг эвдэж 70 мянган төгрөгийн хохирол учруулжээ. Говь-Угтаал сумын банкнаас мөнгө хулгайлж чадаагvй тэд дараагийн банкаар Төв аймгийн Угтаал сумын ХААН банкны тооцооны төвийг онилж 34 сая төгрөг авчээ. Анхан шатны шүүхээс тус бүрд нь гурван жилийн хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүхээс Д.Отгонжаргалаас сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жил, Б.Баттулга, Б.Бат-Эрдэнээс тус бvр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жил хорих ялаар, Б.Хосбаяраас 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11.6 жилийн хорих ялаар шийтгэжээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд хандсан ажээ.

О.Сайхан

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж