“Риголлето”-гийн гунигт түүхийг сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

“Риголлето”-гийн гунигт түүхийг сонирхоорой

Ж.Вердийн алдарт дуурь “Риголетто” дуурийг энэ сарын 12-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт “Риголетто” дуурийг В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоор Ф.Пиове цомнолыг бичиж байжээ. Энэ өдөр симфони найрал хөгжмийн Францын удирдаач Роберт Рессико удирдах бөгөөд гол дүрд Риголетто /Ордны алиа салбадай/ баритон-А.Сайнбаяр, Мантуанский /герцог/ тенор-Ч.Түмэндэмбэрэл, Джильда- /Риголеттогийн охин/ сопрано –Ө.Уянга, Спарафучилле, /хөлсний алуурч/ басс –Б.Алтанхуяг, Маддалена, /түүний дүү/ меццо-сопрано-Ц.Ариунаа, Джиованна /Джильдагийн зарц/ меццо-сопрано-Д.Долгормаа, Монтероне гүн басс-Э.Бумхүү, Марулло баритон-М.Болд, Борса тенор –Г.Шижирболд, Чепрано гүн басс –Ч.Чинзориг, Паж –Д.Туяа нар тоглох юм. Дуурийн үйл явдал Италийн Мантуе хотод XVI зууны үед өрнөдөг. Анх “Риголетто” дуурийг 1851 оны гуравдугаар сарын 11-нд Венец хотод тавьж байсан бол манай улсад анх 1987 оны нэгдүгээр сарын 10-нд тоглож байжээ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж