
Биокомбинат үйлдвэрийн захирлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилсон бөгөөд сонгон шалгаруулалт болон ТӨХ-ны дээрх тушаалыг хууль бус гэсэн гомдол ийнхүү сүүлийн дөрвөн сар үргэлжилж байна. ТӨХ-ны шийдвэрээр тус үйлдвэрийн захирлаар томилогдсон Б.Баттогтох ажил авснаасаа хойш ерөнхий технологч Ц.Өлзийтогтохыг ажлаас халжээ. Ингэхдээ удаа дараа хуурамч вакцин үйлдвэрлэсэн талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэсэн байна. Улмаар уг хураамч эм тарилга нийлүүлсэн хэргийг нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ. Харин үүний хариуд Ц.Өлзийтогтох нь ТӨХ-ны сонгон шалгаруулалт, шийдвэрийг хууль бус хэмээн шүүхэд хандаад байгаа. Эдгээр асуудлыг цагдаа, шүүх эцэслэн шийдвэрлэх асуудал хойш сунжрахын хэрээр албан тушаалаа алдсан Биокомбинатын хуучин удирдлагууд “улс төр” хийж хугацаа хожиж буй гэхэд болно. Өөрөөр хэлбэл, өмнө нь тендерийн мөнгө болон улсын үйлдвэрийн хөрөнгийг завшиж, хуурамч вакцин үйлдвэрлэж байсан зэрэг үйлдлүүд нь илрэх болсонд сандран олны анхаарлыг өөр зүгт хандуулах оролдлого хийсээр байгаа юм. Үүндээ хэвлэл мэдээллийг ашиглаж байгаа бол сүүлдээ шүүх засаглалыг ашиглах сонирхолтой байна гэж хариуцагч тал үзэж байна.