
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын ёс зүйн байнгийн дэд хороонд шаардлага, мэдэгдэл хүргүүлж байгаагаа дуулгалаа. Уг шаардлагад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн стандарт бус Засгийн газрыг 2011 оны арваннэгдүгээр сарын 25-ны дотор огцрохыг шаардаж байна хэмээжээ. Мөн тэрбээр “УИХ-ын 57 дугаар тогтоолтой холбоотойгоор нийгэмд олон асуудал үүсч, бий болж байгаа. Энэ асуудлын хүрээнд АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо шаардлага тавьж байгаа есөн гишүүнийг дэмжиж санал хүргүүлж байгаа” хэмээв.
А.Зул