Төсвийн тодотголыг маргааш батална

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг маргааш батална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаад дуусч, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Харин УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Улмаар маргааш тодотголыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах даалгаврыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр үүрэг болголоо. Маргааш амжиж төсвийн тодотголыг батлахгүй бол дахин долоо хоног хүлээж хугацаа алдах болж буй тул УИХ-ын хувьд шуурхайлах талд анхаарлаа хандуулж эхлэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж