
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс
аймгийн хэмжээний ядуу өрхүүдийн “Өрхийн хөгжлийн төлөвлөгөө” боловсруулж,
нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, орлого нэмэгдүүлэх үйлчилгээнд хамруулах
замаар амьжиргааг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд 361 өрхийн 1522
хүний судалгааг гаргаад байна.
Мөн дээрх ажлын хүрээнд сонгогдсон өрхүүдийг
гурван багц 21-22 төрлийн үйлчилгээнд хамруулсан байна. Түүнчлэн хэлтсийн
дэргэдэх сувилал болон Улаан хаалга дахь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд зориулсан сувилалд сумдын ахмадуудыг ялангуяа ядуу өрхийн настнуудаа
өргөнөөр хамруулан халамжийн үйлчилгээг хүргэж байна.
А.Зул