Энэ жил хаана газар өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Энэ жил хаана газар өгөх вэ?

Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар энэ жил Улиастай сумын Богдын гол, Жинст багаас бусад багийн нутаг дэвсгэрт газар олголт хийж байна. Түүнчлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гарган аймгийн ИТХ-аар батлуулж, инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмших эрхийн дуудлага худалдааг жил бүр зохион байгуулан ажиллаж байна. Мөн газрын талаарх маргаан бүхий асуудлаар иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг байнга хүлээн авч шийдвэрлэж байгаагаа дуулгалаа. Мөн сүүлийн үед аймгийн төв Улиастай суманд хууль зөрчсөн газар ашиглалтыг таслан зогсоох ажлыг эрчимтэй хийж байгаа тул иргэддээ хандаж, хэлэхэд, зөвшөөрөлгүй газар дур мэдэн хашаа хатгах, граж болон бусад объект барихгүй байхыг анхааруулж байна хэмээн аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж