“Эрдэнэт”-ийн захирлыг огцрохыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн захирлыг огцрохыг шаарджээ

“Зэс эрдэнийн хувь” компанийнхан өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Монгол талын захирал Ч.Ганзоригийг огцрохыг шаардан жагсчээ. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгаа  ч компанийн ажилтнууд  хугацаанаасаа өмнө огцрох ёстой гэж үзжээ. Учир нь тус үйлдвэрийн  дутуу боловсруулсан хаягдал овоолгыг “Зэс эрдэнийн хувь” компанийнхан  борлуулж, Эрдэнэт хотын иргэдэд хувь хүртээх ёстой гэжээ. Тэрхүү хаягдал овоолгыг ашиглавал 800 тэрбум төгрөгийн үнэ хүрэх гэнэ. Тэд овоолгыг ашиглах зөвшөөрлийг Ч.Ганзориг захирлаас хүссэн боловч зөвшөөрөл өгөхөөс татгалзсан  байна. Жагсагчид “Эрдэнэт” үйлдвэрийн  Монгол талын захирал Ч.Ганзоригийг өөрийн биеэр ирж уулзтал жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж