Аравдугаар сарын 20-нд Улаанбаатар-Сүөл чиглэлийн КЕ868 дугаартай аяллын онгоцоор БНСУ-ын иргэн гурван ширхэг хүдрийн заар хууль бусаар хил давуулахыг оролдсон байна. Хүдрийн заарыг жимсний чанамал дотор нуусныг гаалийн байцаагч нар илрүүлжээ. Сүүлийн үед ховордсон амьтны гаралтай бүтээгдэхүүн, хориотой эм бэлдмэлийг хууль бусаар хилээр гаргах гэсэн оролдлогууд улам бүр нарийсч байгааг гаалийн байцаагч нар өгүүлсэн тухай “Өдрийн шуудан” өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.
А.Зул