
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 649 оюутан энэхүү тэтгэлэгт хөтөлбарт хамрагджээ. Хөлбөрийн нэг онцлог нь тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нийгэмдээ тустай бичил төслүүд санаачлан боловсруулж төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцдог уламжлалтай. Энэ жилийн тэтгэлэгт хамрагдсан оуютнууд 10 баг болж өөрсдийн санаачилгаар сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэх аж. Өнөөдөр 12:00 цагт Монгол улсын их сургуулийн дугуй зааланд 112 оюутанд батламж гардуулж, баяр хүргэх ёслолын арга хэмжээ болох юм байна. Арга хэмжээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Маттеос, Зориг сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Оюун, тус сангийн удирдах зөвлөлийн гишүүд оролцоно.
С.Отгон