Йемений ерөнхийлөгч ба сөрөг хүчин гал зогсоохоор тохиролцов

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Йемений ерөнхийлөгч ба сөрөг хүчин гал зогсоохоор тохиролцов

Йемений Засгийн газар ба сөрөг хүчний генерал Али Мохсен аль-Ахмар (Ali Mohsen al-Ahmar) нар мягмар гаригт эвлэрлийн гэрээнд гарын үсгээ зурцгаажээ. Талууд харилцан гал зогсоож, олзлогсодоо солилцохоор болсон байна.

Гэхдээ мягмар гаригт Йемений ерөнхийлөгч Салехийн талын цэргийнхэн Сана хотын төвд сөрөг хүчний жагсаалыг буудаж, хоёр хүнийг хөнөөн 40 хүнийг шархдуулжээ. Буудалцаанд сөрөг хүчний лагерийг хамгаалдаг генерал аль-Ахмарын цэргийнхэн оролцсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сөрөг хүчний 23 орчим хүн алагдсан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж