Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

“Ан-Нахда” намын төвийг сахигч исламистууд Тунисийн парламентын сонгуульд ялснаа зарлаж байна. Тэдний өөрсдийнх нь үнэлгээгээр нам нь 40 хувийн санал авсан бөгөөд тэд бусад намынхантай эвслийн Засгийн газар байгуулахад бэлэн байгаа ажээ. “Арабын хаврын” орнуудаас хамгийн анхны бүх нийтийн сонгууль явагдсан орон нь Тунис болов.

Ан-Нахда буюу Сэргэн мандлын нам гэж алдаршсан нам Тунисийн парламентын сонгуульд ялснаа зарлав. Мягмар гаригийн үдээс хойш сонгуулийн дүнг зарлахад “Ан-Нахда” нам Тунисийн сонгуулийн таван тойргийн 39 мандатаас 15 мандатыг авсан байв. Түүний да­раа “Бүгд найрамдах улсын төлөө Конг­ресс” зургаан мандаттай болжээ. Гурван лидерийг таван мандаттай “Шударга ёс ба хөгжлийн төлөөх” нам “айрагдав”. Энэ бол сонгуулийн урьдчилсан дүн байв. Сонгуулийн комиссийн урьдчилсан мэдээгээр “Ан-Нахда” нам Тунисийн найман муж ба гадаадад өгөгдсөн саналаар 77 суудлын 35-ыг аваад байна.

Ан-Нахда нам өөрсдийгөө сонгуульд 40 хувийн санал авсан гэж байгаа. Тунис “арабын хувьсгалын” орнуудаас бүх нийтийн сонгууль явуулсан анхны орон болж байна. Тус орны шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлах хууль тогтоох чуулганы сонгууль Тунисийн экс ерөнхийлөгч Зин эль-Абидин бен Алигийн дэглэмийг унагаснаас хойш есөн сарын дараа явагдлаа.

“Сонгуулийн эцсийн дүнг албан ёсоор зарлатал бид болгоомжтой байх ёстой. Манай мэдээгээр бид 40 хувийн санал авсан байгаа” хэмээн уг намын Улс төрийн товчооны гишүүн  Саид Фержани хэлжээ. Төвийг сахисан исламистуудын ялалт гэнтийн биш, тэд л эхний байрыг эзлэнэ гэж нийтээр үзэж байлаа.

Бен Алигийн дарангуйллын үед уг намыг хориглосон байлаа. ”Ан-Нахда” намын лидер Рашид Ганнуши Лондонд дүрвэн амьдарч, намын олон гишүүд шоронд сууж байлаа. “Ан-Нахда” намын төлөөлөгчид сонгуулийн сурталчилгааны үеэр ардчиллын үнэт зүйлсийг дээдлэх, хэвлэлийн эрх чөлөө, шашин шүтлэгийн чөлөөт байдлыг хангахаар амлаж байв. Төвийг сахисан исламистууд өөрсдийн намыг Туркийн ерөнхий сайд эрх баригч Режеп Эрдоганы толголдог Шударга ёс ба хөгжмийн намтай адилгаж байгаа. 

“Ан-Нахда” хууль тогтоох ассамб­лейдаа өргөн хэмжээний эв­сэл байгуулахыг уриалж байна. Сонгуулийн өмнө ч энэ талаар ярьж байв. “Бидэнд Засгийн газрыг хэрхэн байгуулах талаар санаа оноо байгаа. Бид хоосон үзэл хөөдөггүй бодит хүмүүс. Засгийн газар бол үндэсний эв нэгдлийнх байх ёстой. Шинэ бодит байдал нь бид сөргөлдөх биш харин Тунисийн ард түмний төлөө нийтийн үйлст зүтгэхийг биднээс шаардаж байна” хэмээн Саид Фержани хэлжээ. Санал өгөх системийн дагуу ямар ч нам нь гол хуулиа батлахын тулд Үндсэн хуулийн олохийг авч чадахгүй байх ёстой. “Ан-Нахда” социалистууд ба иргэний нийгэм байгуулахын төлөө байгаа, 15-20 хувийн санал авч магадгүй “Хөдөлмөр ба эрх чөлөөний ардчилсан чуулга” (энэ намын өөр нэг нэр нь Еttakatol) намынхантай эвсэл байгуулах бололтой. Ettakatol намын лидер Мустафа бен Джаафар түр ерөнхийлөгчийн суудалд сууж магадгүй юм. Харин төвийг сахисан исламистуудаас ерөнхий сайд гарч ирэх бололтой.

Уг намын улс төрийн өрсөлдөгч нар сөрөг хүчин болохоор бэлтгэлтэй байгаа ч тэдний ялалтын талаар ярих нь эрт хэмээн өгүүлж байна. “Тунисийн иргэний нийгмийн төлөө эрмэлзэл нэлээд хүчтэй ч хурдан өөрчлөлт хийгдэхгүй байх. Исламын хэт даврагчдын зүгээс бид аюулыг харахгүй байгаа. Тэдний төлөө 40 хувийн санал өглөө гэхэд үлдсэн 60 хувь нь тэдний төлөө биш байх юм” хэмээн зүүний төвтэй намын эвслийн төлөөлөгч Каис Негру хэлжээ.

Энэ ялалт нь сүүлийн 20 жилийн дотор Хойд Африкт хийгдсэн исла­мис­туудын анхны ялалт болов. Өмнө нь исламистууд Алжирийн сонгуульд 1991 онд ялсан боловч цэргийнхэн тэдэнд засгийг өгөхгүй байснаас иргэний сөргөлдөөн гарч байв. Тунисийн язгууртны иргэний нийгмийн төгсөгөл ирж байна. Тэдний талынхан сонгуулийн кампаниа явуулж чадсангүй. Харин исламистууд байдлыг овжин ашиглав. Тэдний төлөө нүүрээ битүүлээгүй, оо энсэг тавсан эмэгтэйчүүд нийслэлд нь зогсож байв. Хэрэв исламистууд энэ бүсийн бусад орнуудад ялалт байгуулаад эхэлбэл тэд Тунисийн төвийг сахигчдаас өөр байх болно. Египетэд исламистууд сонгуульд яллаа гэхэд тэд Тунисийнхнаас илүү радикал байх юм. Тэнд ислам-фашизмын аюул  байгаа. Йеменийнх бол үүнээс хамаагүй дор байх юм. Иймээс АНУ, Европын орнууд радикалуудтай тохиролцох ёстой болж байна. Тэд “Аль-Каида” сайн гээд хэлмээр хүмүүс. Израилийн хувьд ийм байдал нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн Швейцарийн байдал шиг зүйлийг авчирч магадгүй.

Исламын улс төрийн өсөлтийн үзэгдлийг өмнөх үндсэрхэг дэглэмүүд дарж байсан юм. Одоо исламистууд ихээхэн өөрчлөгдөж, хэт давралт ба сэтгэлийн хөөрлийн урианаас бодит үүргийн төлөө байдалд шилжээд байна. Еги­петийн “мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн хэд хэдэн  ноцтой нийгмийн төслүүдийг хэрэгжүүлнэ хэмээн хүн амтайгаа ажиллаж бай­гаа. Тэдний төвийг сахигчидтай барууны орнууд хамтрахаас өөр замгүй болж хэмээн шинжээчид дүгнэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж