
Шаргалжуут, Хужирт, Элма хужирт рашаан сувиллын эмнэлэгүүд нь эмнэлэгийн барилгын механик агааржуулалт төхөөрөмж нь ажиллахгүй байсан нь рашаан сувиллын үйл ажиллагаа явуулах нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгээс гадна, стандартын шаардлага хангаагүй байжээ. Агааржуулалтгүй эмнэлгийн өрөөнд шавар, рашаан, усан эмчилгээний өрөөнүүд бүгчим халуун, чийгшил их байгаатай холбоотой хана, таазанд хөгц мөөгөнцөр үүссэн байна. Шаргалжуут рашаан сувиллын эмнэлгийн байрны зүү эмчилгээ, тарианы өрөөнөөс авсан агаарын шинжилгээгээр Fusarium sporotricheila, penicillium-төрлийн хөгц мөөгөнцөр илэрчээ. Түүнчлэн Шаргалжуут, Хужирт рашаан сувиллын гал тогооны шугамын ус, Сэмжит рашаан сувиллын зөөврийн уснаас авсан шинжилгээгээр нянгийн тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан гэв. Түүнчлэн Шаргалжуут рашаан сувиллын гал тогооны шугамын усанд гэдэсний бүлгийн нян илэрсэн байна. Мөн Оргил рашаан сувиллын эмчилгээний өрөөнүүд болон хоолны газраас арчдасны шинжилгээ авахад гэдэсний бүлгийн эмгэг тараагч илэрсэн нь ноцтой зөрчил басныг улсын байцаагчид онцолж байлаа. Шалгалтад хамрагдсан рашаан сувиллын газруудад илэрсэн зөрчлийг үндэслэн есөн рашаан сувиллын үйл ажиллагааг түр хугацаагаар, Сэмжит рашаан сувиллын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон байна.
Үүнээс есөн рашаан, сувилалыг түр хугацаагаар хааж, Сэмжит рашаан сувилалын газрын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Рашаан сувиллын газруудад ихэвчлэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, гэдэсний халдвар тээгч гал тогооноос нь илэрсэн, мэргэжлийн бус эмч нар ажиллаж байсан зэрэг дутагдал илэрсэн байна. Мөн Оргил рашаан сувилал Нийгмийн даатгалын байгууллагатай хийсэн эрүүл мэндийн даатгалын гэрээгээр тус рашаанд 2009-2011 оны эхний хагас жилийн байдлаар 471 сая 600 мянган төгрөг олгосон нь зөрчилтэй гэж улсын байцаагчид дүгнэсэн байна. Шалгалтаар есөн рашаан сувиллын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлж, зөрчил дутагдлаа арилгахыг үүрэг болгож, Сэмжит рашаан сувиллын үйл ажиллагаа бүр хаасан байна.