Найруулагчаа солих болсонтой холбоотойгоор энэ удаа “Хүн аалз” хойшилжээ. Өмнө нь “Араатны хаан арслан” хэмээн алдарт мюзиклийг тайзнаа амжилттай амилуулсан найруулагч бүсгүй Жулия Тэйморын оронд хэн ирэх нь тодорхойгүй байна.Энэ сарын 15-нд нээлтээ хийх байсан “Хүн аалз” мюзикл ирэх зургадугаар сараас нааш үзэгчидтэй уулзахгүй нь. Хэдийнэ 65 сая ам.долларыг зарцуулчихаад байгаа уг уран бүтээл ийнхүү зургаа дахь удаагаа хойшлогдож байгаа бөгөөд Бродвейн театрт бүтэж буй хамгийн өндөр өртөгтэй бүтээлээр тодроод байна.