Цагаан хэрмийг Өвөрмонголын компани эвджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Цагаан хэрмийг Өвөрмонголын компани эвджээ

Өвөрмонголын нэгэн уул уурхайн компани БНХАУ-ын Цагаан хэрэмний ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж. Улмаар тус компанийнхан Цагаан хэрэмний 300 метр орчим ханыг нурааж, гэмтээсэн байна.

Үүнийг тус улсын хэвлэлүүд “Монголчууд Цагаан хэрмийг зориуд сүйтгэж байна” гэсэн утгатайгаар нийтэд мэдээлж эхэлсэн аж. Харин Өвөрмонголын “Кекай” компанийхан тус газар үйл ажиллагаа явуулж байгаа тухай албаны эх сурвалжид тэмдэглэсэн байна. Ямартай ч Цагаан хэрмийг Монголчууд биш өвөрлөгч орны иргэд нураасан нь тодорхой болжээ.

Т.Батсугар

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж