Турк гадаадаас тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Турк гадаадаас тусламж хүсчээ

Туркт болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс хойш дөрөв хоногийн  дараа Засгийн газар нь гадаадаас тусламж авахыг хүлээн зөвшөөрсөн байна. Даваа гаригт Ерөнхий сайд Режеп Таип Эрдоган тусламж үзүүлэхийг хүссэн орнуудын хүсэлтээс эелдгээр татгалзаж, Турк улс өөрийн хүчээр газар хөдлөлтийн гамшгийг даван туулна гэж мэдэгдсэн юм.  Газар хөдлөлтөд тус улсын Ван мужийн Эркис хот хамгийн их нэрвэгдэж, 100 шахам барилга байшин нурсан билээ. Нас барсан хүмүүсийн тоо одоо ч тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчдийн таамаглаж буйгаар 459 хүн амиа алдсан. Нурсан байшин барилгаа доороос хүмүүсийг гаргах аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр нэг гэр бүлийн гурван гишүүнийг, өнөөдөр 27 настай бүсгүйг аварсан байна. Бүсгүй нурангин доор гурав хоног байсан ажээ.  Газар хөдлөлтийн учруулсан хохирлын хэмжээг хэмжихийн аргагүй их бөгөөд хэдэн арван мянган иргэд орох оронгүй болсноос гудамжинд хоног төөрүүлж байгаа тул Туркийн Засгийн газар олон улсын байгууллага, гадаадын улс орнуудаас тусламж хүссэн байна. Тусламж үзүүлэхээр амласан эхний орон нь Израйль ажээ. Израйлийн тусламжийг ачсан Боинг 747 онгоцны түрүүч нь өнөөдөр Туркт газардах юм байна.  Анкара хот дахь Туркийн элчин сайдын яам  400,000 ам.долларын тусламж үзүүлэхээр болсон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж