Афганистанд шатахууны сав дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Афганистанд шатахууны сав дэлбэрчээ

Афганистаны умард хэсэг дэх Парван мужид шатахууны емкость дэлбэрснээс гурван хүн газар дээрээ нас барж, 39 хүн шархадсан талаар албаны хүмүүс мэдээлжээ. Франс-пресс агентлагийн мэдээлснээр шатахууны емкость цоорч, шатахуун алдагдаж байсан гэнэ. Мужийн оршин суугчид асгарч байсан шатахуунаас авахаар бужигналдаж байх үед дахин дэлбэрэлт болсон ажээ. Эхний батлагдаагүй мэдээллээр таван хүн амиа алдсан гэх боловч Баграм дүүргийн цагдаагийн даргын мэдээлснээр гурван хүн амиа алдаж, 39 хүн гэмтэж бэртсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж