
Энэ Шадар сайд Н.Алтанхуяг хүүхдүүдийн сэтгэгдлийг сонсч, баяр хүргэсэн бөгөөд Олон улсын хэмжээний мастер, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн багш аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 24 сумын 24 шилдэг шатарчин хүүхэдтэй нэгэн зэрэг тоглолт хийсэн юм. Тэмцээний 16-18 насны ангиллын эрэгтэй шатарчдаас алтан медалийг Улиастай сумын “Дэвшил” сургуулийн сурагч Намхайнямбуу, мөнгөн медалийг Баянтэс сумын сурагч Пүрэвдаваа нар хүртсэн бол эмэгтэй шатарчдаас алтан медалийг Түдэвтэй сумын сурагч Чулуунчимэг, Баянхайрхан сумын сурагч Мэндбаяр мөнгө, Сонгино сумын сурагч Лхагважаргал хүрэл медаль хүртлээ.
А.Зул