Бүсчилсэн сургалт өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Бүсчилсэн сургалт өндөрлөв

“Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил” аяны хүрээнд “Хүн амд бие бялдрын боловсрол олгох ажлыг боловсронгуй болгох нь” сэдэвт бүсчилсэн сургалтыг долоон сарын хугацаанд Дундговь, Увс, Дорнод, Баянхонгор аймагт зохион байгуулж дууслаа. Энэ удаагийн сургалтад 500 гаруй хүн хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлэн, сертификат гардсан байна. Сургалтад оролцсон багш, арга зүйч, мэргэжилтнүүдэд Биеийн тамир спортын газраас боловсруулан хэвлүүлсэн идэвхтэй дасгал хөдөлгөөний календарь, Зөв хооллох дасгал хөдөлгөөний зөвлөгөө, 9-17 нас, 15-64 насныхны бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн төвшин тогтоох сорилын гарын авлага, арга зүйн DVD, Биеийн тамир спортын магадлан итгэмжлэлийн гарын авлага зэргийг өгчээ.

Уг сургалтын сүүлийнх нь Баянхонгор аймагт болсон бөгөөд үүнд хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, төвийн бүсээс Дархан-Уул аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир, спортын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, орон нутгийн хүчний байгууллага, чийрэгжүүлэх, бялдаржуулах байгууллагын нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн, арга зүйчид оролцлоо.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж