Сомалид хүмүүнлэгийн ажилтнуудыг хулгайлав

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Сомалид хүмүүнлэгийн ажилтнуудыг хулгайлав

Сомалид ажилладаг хүмүүнлэгийн хоёр ажилтныг зэвсэгтэй этгээдүүд хулгайлжээ. Америк, Данийн хоёр иргэнийг Галкайо хотын нисэх онгоцны буудлын ойролцоогоос барьцаалсан гэж тус улсын аюулаас хамгаалахын ажилтнууд мэдээлсэн байна.  Дээрх хэргээс хоёр сарын өмнө Сомали, Кенийн хилийн ойролцоох дүрвэгсдийн хуарангаас Испанийн хүмүүнлэгийн хоёр ажилтан сураггүй алга болсон юм. Өнгөрсөн есдүгээр сараас хойш Кенид хүн хулгайлах хэрэг улам гаарч байгаа бөгөөд тус улсын эрх баригчид  дээрх хэрэгт Сомалийн лалын шашинт Аль-Сахаб бүлэглэлийг буруутгаж байна.  Аль –Сахаб бүлэглэл ч дээрх холбоотой гэдгээ үгүйсгээгүй юм. Хүмүүнлэгийн ажилтнуудыг хулгайлсан хэрэг Сомалийн умард хэсэг дэх хагас автономит мужид гарчээ. Данийн албаны хүмүүсийн мэдээлснээр хүмүүнлэгийн ажилтнуудыг орон нутгийн цагаар 15:00 үед хулгайлсан байна.  Зэвсэгт этгээдүүдийг баривчлах мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм байна. Сомалид гадаадын хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудыг хулгайлж, барьцааны мөнгө нэхэх нь улам гаарч байгаа ажээ. НҮБ-ын дэмжлэгтэйгээр тус улсад түр Засгийн газар байгуулагдсан бөгөөд Африкийн нэгдсэн хүчний тусламжтайгаар нийслэл Могадишу хотын зарим хэсгийг хяналтандаа авсан ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж