Сэтгүүлчид Лондонгийн бүтээн байгуулалттай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид Лондонгийн бүтээн байгуулалттай танилцав

“Лондон-2012”-ыг зохион байгуулах хорооноос энэ сарын 24-27-нд дэлхийн олон орны сэтгүүлчдийг хамруулсан “World Press Briefing” арга хэмжээг зохион байгуулж байна. Зохион байгуулагчид олимпийн наадмын үеэр сэтгүүлчдийн ажиллах нөхцөл бололцоог хэрхэн хангаснаа сонирхуулж, бүртгэл болон бэлтгэл ажлын явцын талаар тайлагнаж байгаа юм. Блумсберигийн их сургуульд болж буй уг хуралд манай улсаас МҮОХ-ны спортын маркетинг, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Хосбаяр оролцож байгаа ажээ. Тэрбээр маргааш “Рио Тинто”-гийн Лондон дахь төвд зочилж, зуны XXX олимпийн медальтай танилцах юм.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж