IT-гийн ажилтнуудын цалин өснө

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

IT-гийн ажилтнуудын цалин өснө

http://itmanagement.earthweb.com/ вэб сайтад 2011 онд АНУ-ын Мэдээллийн технологийнхний салбарынхны цалин хөлс ямар байх талаар тойм гарчээ.  Тэд он оныхоор нь дүгнэж гаргадаг бөгөөд энэ оныхыг нийтлэлч James Maguire бичсэн ба түүний тооцоолсноор ихэнх ажлын байрны цалингийн дундаж хэмжээ өсөх төлөвтэй байгаа ажээ.
 
Технологийн албаны дарга – энэ онд тэдний жилийн дундаж цалин 116.500 – 181.750 ам.долларын хооронд байгаа ба энэ нь өнгөрсөн оныхоос 4.3% өсөх төлөвтэй байна.  Мэдээллийн технологийн менежер – энэ онд өнгөрсөн жилийнхээсээ 2,5% өсөж 88.250 – 127.000 ам. долларын цалинг авах юм байна.  Энэ мэтээр програм хөгжүүлэгч, өгөгдлийн сангийн менежер, систем адам, вэб хөгжүүлэгч, сүлжээний инженер, төслийн менежер зэрэг ажлын байрнуудын цалин хөлс өмнөх жилийнхээс дунджаар 3% орчмоор өснө гэж тэд дүгнэжээ.

www.kt.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж