
Хоёр дахь нь Монгол Улсын боловсролын тогтолцоог шинэчлэх нь, гуравдугаарт, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох нь. Дөрөвдүгээрт, Хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь гэсэн сэдвийн хүрээнд зарлажээ.
Бүтээлийг дээрх дөрвөн төрлийн хүрээнд тус бүр гурван байр эзлүүлж шалгаруулах аж. Нэгдүгээр байрт 20 сая, хоёрдугаар байрт орсон бүтээлд 10 сая, гуравдугаар байрын бүтээлд 5 сая төгрөгийн урамшуулал олгоно. Бүтээл хүлээн авах хугацааг өнөөдрөөс эхлүүлж ирэх арванхоёрдугаар сарын 24-нд дуусгахаар зарлажээ. Харин шалгарсан бүтээлүүд нь Ардчилсан намын өмчлөлд шилжинэ гэж үзэж байна.
Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд уралдааны тухай хэлэхдээ “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулж явахад анзаарагдсан нэг зүйл бол өрхийн эдийн засагт ач холбогдол өгөх цаг болжээ гэдэг нь харагдсан. Тийм учраас уралдааныг зарлахдаа энэ асудулыг сэдэв болгон оруулсан гэдгийг тодотголоо.
“Монгол хүн-2020” хэлэлцүүлэгт 10 мянган хүн оролцож санаа бодлоо илэрхийлсэн бөгөөд одоогоор аймаг бүрээр 40 мянган санал хүлээн аваад буй юм байна. Харин эрдэмтдийн хувьд уралдаанд оролцохдоо багаар ажиллах хүчинд илүү ач холбогдол өгч байна гэдгээ Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга хурлын үеэр онцоллоо.
Дашрамд сануулахад, Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” хэлэлцүүлгээ энэ сарын 29-30-нд Архангай аймагт, ирэх сарын 5-6-нд Өмнөговь аймагт тус бүр зохион байгуулах юм байна.