АТГ-ын дарга нарын өмгөөлөгчид Ё.Сагсайгаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарын өмгөөлөгчид Ё.Сагсайгаас татгалзжээ

АТГ-ын дарга нарын хяналтын шатны  шүүх хурал Дээд шүүхэд өглөө 09.45 цагт эхэлсэн.  Шүүх хурал 12.20 цагт завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна. Тус шүүх хуралдаанд оролцож буй яллагдагч Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарын өмгөөлөгчид  улсын яллагч Ё.Сагсайгаас татгалзах саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьжээ. Шүүх бүрэлдэхүүн дээрх саналыг хүлээн авч Ё.Сагсайг шүүх хуралдаанд оролцуулаагүй байна. Учир нь хяналтын прокурор  Ё.Сагсай анхан болон давж заалдах шатны шүүхэд АТГ-ын дарга нарыг  яллах байр сууринаас оролцсон учир прокуророос татгалзах санал тавьсан аж.  Энэ удаагийн хяналтын шатны шүүх хуралд УЕПГ-ын Хяналтын прокурор Х.Батчимэг оролцож байгаа юм.

Шүүх хуралдаанд  яллагдагчийн өмгөөлөгчид хэргийг хэрэгсэхгүй болгох  саналтай байгаа бол УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өмгөөлөгчөөр  оролцож буй өмгөөлөгч Г.Оросоо эсрэг саналтай орж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж